“Гранд гарден” хотхонд гарсан галыг БҮРЭН УНТРААЛАА

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,19/NewFolder/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-7.jpg

Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Гранд гарден” 12 давхар 2А байрт өнөөдөр 11.51 цагт гарсан түймрийг 14.10 цагт бүрэн унтраажээ. Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй.

Түймрийн дуудлагаар Хойд бүсийн төв- Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.