ТОДРУУЛГА: Авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул хашлагыг хуулсан

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/435489826_402184052521869_6949134453338070092_n copy.jpg

Зам завсарын ажил хийхдээ зүгээр байгаа замын хашлагыг эвдэж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодруулахад "Авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөж байна" гэлээ.