Ц.Төрхүү: S’Outlet дэлгүүрийн барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1,5 километр урттай, 4-4,5 метр өндөртэй төмөр бетон хийц бүхий даланг сэргээж босгоно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:turhuu menejer/413914423_338550235734851_6164373290153380955_n copy.jpg

“S'Outlets” барилгын дагуух Сэлбэ голын түшиц ханын ажлын явц болон энэ онд хийх үерийн хамгаалалтын байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгч, газар дээр нь ажиллалаа. Тэрбээр,

"S'Outlet дэлгүүрийн барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1,5 километр, 4-4,5 метр өндөртэй төмөр бетон хийц бүхий даланг даланг сэргээж босгоно. Өөрөөр хэлбэл голын гольдролыг нээж, сувагчлалыг бүрэн хангахаар ажиллаж байна. Үүний зураг төсөл, хөрөнгийг 2023 онд хийж дууссан ба энэ ажиллагааны тендерийг зарласан. Нийт 20 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд энэ жил 9 тэрбум төгрөгөөр үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Мөн тендер авсан компанийг ажлаа бүрэн дуусгасны дараа мөнгөө өгөхөөр гэрээнд тусгасан байгаа" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    тэнд хичнээн далан хийсэн ч гүүрийн доогуур нарийссан хэсэгтэй тул үер буувал дээд замыг нь хуу хамаад явна шүү дээ. улам л тэгэх нөхцлийг нь бүрдүүлж байгаа бус уу

  • З
    Зочин

    Энэ нэг чухал царайлсан хулгайч хотын газрын албаны дарга маш олон жил хийсэн хотын ийм төлөвлөлтгүй замбараагүй байгаагийн нэг гол буруутан шүү дээ газрын наймаачин