Б.Сарантуяа: “Хайрын бурхан“ дууг хулгайлсан мэт яриа гарсан. Би 1995 оноос хойш хийсэн бүх цомгууддаа зохиогчийн эрх авсан байдаг

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:duuchin sarantuya/сараа.jpg

МУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө уламжлал болгон зохион байгуулдаг "Сэтгэлийн хөг" нэртэй тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дараах зүйлийг ярилаа. Тодруулбал,

"Ая зохиогч Б.Өлзий-Оршихын зохиосон "Хайрын бурхан" дууг хулгайлчихсан юм шиг яригдсан. Гэхдээ би 1995 оноос хойш хийсэн бүх цомгууддаа орсон бичлэгүүдийнхээ зохиогчийн эрхийг авчихсан байдаг. Тиймээс намайг хорих эрх байхгүй. Үүнийг дуучид, яруу найрагчид тохиролцох асуудал. Манай Рок попын уран бүтээлчид оюуны эрхийг хамгийн ихээр дээдэлдэг. Хүмүүс шиг бизнес хийж болох мөнгөөрөө би цомог бүтээж, үнэтэй машин унах мөнгөөрөө CD хийлгэж байсан. Миний баялаг бол миний дуунууд" гэлээ.