Н.Өнөрцэцэг: Би дуугарах, ярих л юм бол буцаад шоронд хоригдох гээд байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
50
legacy:unuruu setguulch/өнөрөө5.jpg
legacy:unuruu setguulch/uu.jpg

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх санал гаргаж улмаар шүүх уг саналыг хүлээн авч, Н.Өнөрцэцэгийг сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн байдаг.

Ийнхүү түүний өмгөөлөгчдийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргасан ба өнөөдөр хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл энэ үеэр Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Би дуугарах, ярих л юм бол буцаад шоронд хоригдох гээд байна аа. Хэрвээ би хоригдвол үр хүүхэд, хөгшин настай ээж аав маань яалтай вэ" хэмээн шүүхийн гадна эсэргүүцлээ илэрхийллээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүний эрх чөлөөний эсрэг аймщигт дарангуйлал тогтлоо энэ нь мэдэх эрхэнд халдаснаар эхлэв

  • З
    Зочин

    Тэгвэл иргэд хараад суухгүй байлгүй

  • З
    Зочин

    жүжигчин сда

  • З
    Зочин

    Хөөрхий энэ авгай ингээд гэрийн буг боллоо чимээгүй суусан нь дээр байхө хө одоо шантаажаар амьдарч болохгүй гэдгийг чи ойлгосон байх нэг худагт алингаа алдаж дээ зүрхэнд нь орчихож нутагтаа очоод мал маллаж амьдар чи шоронгийн ая даахгүй тэнд шантааж хийвэл чи өнгөрөө

  • З
    Зочин

    Жинхэнэ дээрэлхэлт чинь энэ биш үү