ОРШИН СУУГЧИД: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг ашиглах боломжгүй гэсэн ч оршин суугчид ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ төлөөд явж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:obeg/dunjingarav/orshin suugchid/MPA PHOTO2024-00237 copy.jpg

Дүнжингаравын уулзварт болсон галын улмаас тус байршилд байсан 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан. Тус байрны оршин суугчдыг төрөөс түрээсийн байранд амьдрах боломжоор хангасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл байрны засвар шинэчлэлд төр засгаас олигтой арга хэмжээ авч өгөөгүй тул оршин суугчид өнөөдөр БХБЯ-нд шаардлага хүргүүллээ.

БХБЯ-наас тус байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй, дахин ашиглах боломжгүй гэсэн хариулт өгсөн ч яг ямар арга хэмжээ авах талаараа мэдээлэл одоо хүртэл өгөөгүй тул ийнхүү өнөөдөр жагсаж байна гэлээ.