“Барс“ худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-23.jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчилд, мөн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан 2 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж шийдвэрлэв.

Хадгалалтын хугацаа дууссан 5 нэр төрлийн, хаяг шошгын зөрчилтэй 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.