Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОДРУУЛГА: ЭЕШ-ын хугацаа хойшилсон гэдэг нь худал
00

2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Тэгвэл сонгуультай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа зургадугаар сард болох байсан нь долдугаар сар хүртэл хойшилсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад "ЭЕШ-ын хугацаа хойшлоогүй. Маргааш манайхаас 11:30 цагт ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурлаар өгнө" гэлээ.



