Гал түймрээс 35 хүнийг эсэн мэнд гаргажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

Нийслэлийн Баянгол дүүрэг 15 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.04.17/ 22:51 цагт бүртгэгджээ.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 70 м.кв хэмжээтэй байранд эд хогшил шатаж байсныг зөөврийн ус ашиглан унтраасан. Утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж аюулгүй газарт хүргэжээ. Дээрх хүмүүсээс 30 нь том хүн, 5 нь бага насны хүүхэд байжээ.