“Асрамжийн газрын 14-өөс дээш насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний 20 хувийг нь өөрөө захиран зарцуулах эрхийг нээж өгч байна“

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Huchirhiilel ohid/MPA PHOTO2021-2-0642.jpg

ХНХ-ын сайд Х.Булгантуяа асрамжийн газрын хүүхдүүдийн хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгөв. Энэ үеэрээ "Хүүхдийн мөнгийг авч үрчхээд эргүүлээд асрамж руу нь өгчихдөг хүмүүс байна. Асрамжийн газарт байгаа хүүхдүүдийн мөнгөн хуримтлалыг хянах анхаарах шаардлагатай байгаа. Тиймээс Асрамжийн газрын хүүхдүүдийг багаас нь мөнгөтэй харьцаж сургахын тулд 14-өөс дээш насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний 20 хувийг нь өөрөө захиран зарцуулах эрхийг нээж өгч байгаа" гэсэн юм.