ОБЕГ: Майхан толгойн хойно шар өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/ШАР ӨВС.jpg

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага мэдээлэл ОБГ-т 12:05 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн бүрэлдэхүүн, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлтийн бүрэлдэхүүн унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.