Хүүхэд, залуучуудын ТЕАТР энэ пүрэв гарагт нээнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:соёлын яам/drama 7.jpg

Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буйтай холбогдуулан театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа.

legacy:соёлын яам/dram 6.jpg

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин үйл ажиллагаа явуулж эхлэх үед хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулав.

legacy:соёлын яам/dram.jpg

850 хүний багтаамжтай уг театр нь 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм. Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байна.

legacy:соёлын яам/dram 4.jpg

Театрын үйл ажиллагаа нь мөн хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох юм. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлнэ.

legacy:соёлын яам/dram 5.jpg