Итали улсад“МОНГОЛЫН СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ”-ийг байгууллаа

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 3 сек
00
legacy:soyolin yam/AaE5FjGDfH6F8L3xZFAYXXd9R1yY2h8sApoepOTjWh3rY9aUBUIxp8vK7y7wdQzv copy.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" гэсэн зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын нэр хүндтэй боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд "Монголын соёл судлалын төв"-үүдийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлээ.

legacy:soyolin yam/oHJk7FBFNqq1Zh0pVJqBOswMrHGUlCSFnsZI5h3WwtLBrgZebaqJNiXJzc3fp6sZ copy.jpg

Нээлтийн ёслолд Флоренцийн их сургуулийн захирал Аллесандра Петручи, Пармагийн их сургуулийн дэд захирал Мария Чечилия Манчини тэргүүтэй хоёр их сургуулийн удирдлагууд үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир илтгэл тавьсан бөгөөд эрдэмтэн багш нар, монгол, итали оюутнууд өргөнөөр оролцсон нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.

Эдгээр соёл судлалын төвүүд нь монгол хэл, соёл, өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Түүнчлэн энэхүү "Монголын соёл судлалын төв" нь Монгол, Италийн Засгийн газар хооронд байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, цаашид хоёр орны соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно.

legacy:soyolin yam/rQRHqGv9KU15mKqIEzysDvPGxW2KWU9mHcmvqlOP82STwvbLgFvyXkUNHki0uuTv copy.jpg