Х.Нямбаатар: Намайг гудамжаар явахаар залуучууд  замаа засаач гээд орилоод байгаа. Мөнгө байхгүй юм чинь би яах вэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 3 сек
170
legacy:2024/04/Нямбаа5.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын төвүүд дэд бүтцийн нэгдсэн бодлоггүй явж ирлээ. 21 аймаг, Улаанбаатар хотод хог хаягдлаа шатаах нэг ширхэг үйлдвэр байхгүй. Лаг боловсруулах үйлдвэр Монгол Улсад нэг ч байхгүй. Лагаа бүгдийг нь ил хатаадаг. Өмхий, самхай үнэртэнэ. Иргэд өмхийгөө арилгаач ээ гэдэг. Сүүлийн 60 жил Сонсголон орчимд лагаа хатааж байхад бид яаж энэ үнэрийг арилгах юм бэ.

Үүнийг арилгахын тулд эрхзүйн үндэслэл, төрийн хувийн хэвшлийн түншлэл татварын орлого бүрдэж байж лаг шатаах, боловсруулах үйлдвэр барина. Бүх суурин газрууд лагаа хатааж байгаа. Би хотын дарга болоод очсон газар болгон лаг боловсруулах үйлдвэргүй, хог шатаах үйлдвэргүй, дэд бүтэц нь 60 жилээр хоцрогдсон нийт шугам сүлжээ нь 40 жилийн өмнө хийгдсэн. Нөгөөх нь хэзээ мөдгүй задардаг. Ийм л хотод хэдүүлээ амьдарч байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хувь байж замаа засна биз дээ.

Намайг гудамжаар явахаар залуучууд замаа засаач гээд орилоод байгаа. Мөнгө байхгүй юм чинь би яах вэ. Орлогын эх үүсвэрүүд орж ирж байж л энэ асуудлууд шийдэгдэнэ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаад метроныхоо төслийг урагшлуулсан.

Би ажил аваад 31 хууль өөрчлүүлсэн. Одоо ахиад 30 хууль өөрчлүүлнэ.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү2024/04/28

    Хууль өөрчилснөөр сайжирдаг бол Улаанбаатар хот ядаж Эрээн болох байлаа. Одоо нэмээд 30-г өөрчлөөд Манжуур болох юм байлгүй. Хүн амьтны юм нурааж сүйтгэж байгааг нь хархад их мөнгөтэй юм биш үү?

  • З
    Зочин2024/04/26

    ЗТээвэрийн сайд Бямбацогтын боришуурийгавах мөнгөтэй байж яааж хэлж чадаж бна тэрний оронд зам дагуу ус залуулдаг боришуур хийсэн бол болох байлаа

  • З
    Зочин2024/04/26

    Замын хашлага сольж байхаар замаа зассан нь дээршд. Үргүй зардлаа танаад хийвэл болнол доо. Сэтгэл хэрэгтэй

  • З
    Зочин2024/04/26

    Замын хашлага сольж байхаар замаа зассан нь дээршд. Үргүй зардлаа танаад хийвэл болнол доо. Сэтгэл хэрэгтэй

  • З
    Зочин2024/04/26

    Хэнийг тавлаад байгаа гөлөг вэ хэнтийн дадал суманд хувьдаа амралт бариад явж байгаа биз дээ замын мөнгийг чи өөрөө хусчхаа биз

  • H
    huz2024/04/26

    gishuun boloh gej mongoo ih tsatsdag ajilaa hiih bolohoor mongo bhgui gedeg ;)

  • Х
    Хэрүүлч2024/04/25

    Хэчнээн тооны бондын санхүүжилт авлаа хэн нь гувчуулаад хэн нь сөхөртлөө ажиллах ёстой вэ ард түмэн нэг өдөр босно шүү 76 ухаандаа тунгаавал яасын бол

  • З
    Зочин2024/04/25

    Үе үеийн хулгайчидаасаа мөнгийн олж аваад засал да

  • И
    иргэн2024/04/25

    зам,явган хүний замаа засаачээ,иргэдэдээ ээлгүй төр засаг юмаа,мөнгөгүй гэж хэлхээсээ ичмээр юм.ард түмнийг арай л дэндүү доромжилож чадаж байгаа юм шүү

  • Х
    Хотын иргэн2024/04/25

    Э.Батүүлийн үед 450 тэрбумыг нийслэл төсөвлөж байсан. Энэ жилийн төсөв 3.3 их наяд төгрөг. Мөнгөгүй гэж юу яринам бэ.

  • З
    Зочин2024/04/25

    Машин ачилтыг нийслэл өөрөө хиймээр байгаа юм хэдэн тэтгэвэрт гарсан хурандаа нарыг тэжээх шаардлага байна уу өөр санхүүгийн эх үүсвэр зөндөө байгаа шүү

    • Т
      Т2024/04/26

      Зөв.

  • G
    Gankhuyag2024/04/25

    Хамаг төсвөө хулгайлж идчихээд мөнгөгүй гэж хэлэхээсээ ичээчээ.

  • И
    иргэн2024/04/25

    Өөрөө алхаад яваад үз Шонгиын мод мөргөөд үхэнэ биз ????!!!! ийм л Зам байна.даа !!!!!

  • З
    Зочин2024/04/25

    Энэ солиороод бгаа нөхөр өөрөө хийж чадах уу хүн юм хийж эхэлж бйхд бүү донгос өөрөө аягүй бол ажил төрөлгүй амьтан байгаа даа

  • Z
    Zochin2024/04/24

    Xaxaxa. Munguggyi gd ajil khiikhgyi um bol poprood baikh khereg baikhgyi shyy dee

  • З
    Зочин2024/04/24

    хууль засаж өөрчилснөөр сайхан болдог бол болохоор л хугацаа өнгөрлөө: бардам ам шалдан гуяа болох эсэхийг чинь цаг хугацаа удахгүй харуулнааа