Хүүхэд, залуучуудын театр өнөөдөр ҮҮДЭЭ нээнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:huuhed zaluuchuudiin teatr/440268329_966179398402724_2412796715285958392_n copy.jpg

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж, өнөөдөр нээлтээ хийнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт Монгол улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ.

Мөн хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байгаад баяртай байна. Хүүхэд залуучуудын театр нь 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий, улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна.

Тус театр ийнхүү дахин хөшгөө нээхдээ залуучуудад зориулсан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла”уянгын драмын жүжгээр хөшгөө нээж, “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “18 дахь хаврын хайр” уянгын драмын жүжгийг үзэгч олонд толилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар театрын захирал, МУГЖ Н.Ариунболд хэллээ.

legacy:huuhed zaluuchuudiin teatr/440315966_966179098402754_3766391936715363038_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440202716_966179575069373_5366655348044012686_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439914969_966180168402647_2568535746805446107_n copy.jpg