АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 DREAMLINER агаарын хөлгөө хүлээн авлаа

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/01/438707531_780748320818784_8525660311582654236_n copy.jpg

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа. Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Open Sky буюу нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна.

Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Тус агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг. Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг. Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан. Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.

Зорчигчийн тав тухын хувьд, В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай.

legacy:miat/438100127_780748244152125_7271167681738807793_n copy.jpg legacy:miat/438737571_780748374152112_3112323667439726203_n copy.jpg legacy:miat/439613029_780747087485574_8676334061521121635_n copy.jpg legacy:miat/438701167_780748284152121_8338607386740293340_n copy.jpg legacy:miat/438081908_780748570818759_2370610653797318190_n copy.jpg