Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tuimer/khkhernr.jpg

Он гарснаас хойш обьектын гал түймрийн 1255 тохиолдол бүртгэгдэж, гал түймэрт 31 иргэн өртөж, нас барж, 33 иргэн түлэгдэж, 4 иргэн бэртэж, 33 автомашин шатсан байна. Иймд галын аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргэж байна. Үүнд,

Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах

Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал бүү түл

Машин техникийн утааны янданг оч баригчтай болгох

Айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

Айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй болоорой.