Мандалговь чиглэлд цас орж халтиргаа үүсжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:darhanii zam/mandal.jpg

Улаанбаатар-Мандалговь чиглэлд халтиргаа үүссэн тул иргэдийг болгоомжтой зорчихыг анхааруулав. Тус чиглэлд цасан шуургатай байгааг онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлэв.

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.