Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх замд засвар хийж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:ХХЗХ/zamzasvar.jpg

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар 6 байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал,

Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх

Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх

ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх

Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.