“ЦАХИМ УР ЧАДВАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“ Ялалтын талбайд болж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/04/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered-1.jpg

“ЦАХИМ УР ЧАДВАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" Тэнгис кино театрын урд байрлах "ЯЛАЛТЫН ТАЛБАЙД" болж байна. E Mongolia Academy УТҮГ-ын санаачилгаар бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н үйлчилгээг сурталчлан таниулах болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор тус аяныг өрнүүлж буй аж.

Өдөрлөгийн хүрээнд:

Төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалтууд;

Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн үйлчилгээг сурталчлан таниулах, үйлчилгээ үзүүлэх явуулын автобус;

Төрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга экспо зэрэг олон талт арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.