Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохоор завдсан эмэгтэйг аварчээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-7.jpg

Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохоор завдсан эмэгтэйг аварчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 09.43 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгчээ.