Б.Цэгмид: Талийгаач Г.Батбаяр агсаны гэрээслэл тухайн мөчид олдоогүй байж 2 хоногийн дараа гарч ирсэн

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
60
legacy:2024/04/_MPA6881 copy (1).jpg

Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч агсан Г.Батбаярын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр жагсагч Б.Цэгмид "Талийгаачийг олдсон орой нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 23:00 цагт цугларсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран тэмцэгч нар нь байсан. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон, буудсан гэх юм хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Хамгийн гол нь тухайн мөчид гэрээслэл нь олдоогүй байж хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Тиймээс бид хардаж байна" гэв.