Багш нарын гүйцэтгэлийг өнөөдрөөс үнэлнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy1.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ орон даяар өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.

Ирэх тавдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх энэхүү үнэлгээ нь:

Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах,

Багш бүрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох,

Багшид урамшуулал олгох,

Оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх,

Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёлыг төлөвшүүлэх

Улмаар сургалтын чанар, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх зорилготой.