“Их богд” ууланд аялж явсан 56 настай эмэгтэй нас баржээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд 7 хүн ууланд аялж байснаас нэг хүний бие мууджээ. Улмаар тэд "Нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү" гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ний өдрийн 22:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна.

Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход 56 настай эмэгтэй Э нь “Их богд” ууланд нас барсан байжээ.

Цогцсыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Тус уул нь аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км-т байдаг аж.