С.Шижирбат: Тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 59 сек
40
legacy:2024/05/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах комиссын шийдвэр өчигдөр гарсан. Тодруулбал, Спортын Арбитрын шүүх М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн байдаг. Энэ талаар М.Бадарчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шижирбат өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал, тэрбээр, "Спортын арбитрын шийдвэр эцэслэж гараагүй ээ. Тамирчны эрхийг зөрчсөн, допингийн шинжилгээний стандартын өчнөөн алдаанууд гарчихсаныг хүлээн зөвшөөрч, М.Бадарчийн эдлэх ёстой эрхийг Спортын арбитр дахиж өгч дахиад хэлэлцэхээр боллоо. М.Бадарчийн хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна аа. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх М.Бадарчийг өгчхөөч гэхээр нь үгүй ээ яс үзнэ ээ гэж хэлэхэд нь бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ гэж хэлсэн байгаа юм, үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг юм, чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ.

Одоо бүр допингоор дарамталдаг боллоо. М.Бадарчийг хэвтүүлчихье гэсэн 800 саяасаа Монадад өгөөд М.Бадарчаас допинг илрүүлсэн байж болох өнцгөө л М.Бадарч хэлсэн. Найрааны мөнгөнүүд хаанаас гардаг юм, нутгийн зөвлөлүүд шүү дээ. Найраа допинг хавтгайрлаа пүү паа гэдэг ард түмэн нэг бөх нь найраа хэлэхээр буллидаж болохгүй ээ.

Бусад спортууд Match fixing найрааг гэмт хэрэг гэж үздэг болсон, таслан зогсоож хатуу шийтгэлүүд оноож цэгцэлсэн. Манай үндэсний бөх шиг найраа хавтгайрсан өөр төрөл байхгүй. Ард түмнээ доромжлоод сурчихсан. Ард түмэн нь доромжлуулаад сурчихсан.

Монада гэж мэргэжлийн бус хүмүүс ажилладаг газар олон жил Монголын спортыг самарч бузарлаж ирлээ, шинжилгээ авахдаа өчнөөн стандартын алдаанууд гаргачихсан. М.Бадарчийн оронд өөр бөх байсан ч шүүхдэлцэх нь ойлгомжтой байсан. Стандартын алдаанууд гаргахгүй бол допинг илэрсэн бөх шүүхдэлцэж чадахгүй шүү дээ.

Бөөндөө явсан шинжилгээний хариу бөөндөө мэйлээр ирэх ёстой байтал цуварсан. М.Бадарчийнх хаа байсан 8 сарын 21-нд ирсэн буюу Вадагийн дүрэмд цаад талын хугацаа 20 хоногийн дотор ирэх ёстой гэсэн хугацаанаас аль хэдийн хэтрээд дүрэм зөрччихсөн. Шинжилгээний савнуудын тээвэрлэлтийн горим алдагдчихсан. Долдугаар сарын 13-17-ны хооронд DHL-д тусгай хөргүүртэй зориулалтын газар байсан эсэх нь тодорхойгүй. Нэмэлтээр хамгаалах ёстой газрууд нь хамгаалсан эсэх нь тодорхойгүй. Шилэн дээр нь кодыг нь цаасаар наасан байсан. Тэр цаасыг хангалттай хуулаад авчихаар юм байна билээ.

Шээсний сав нь олон улсын стандартын сав байсан эсэх, Вадагийн дүрмээрээ тэмцээн наадам эхлэхээс өмнө Монада шалгаж албажуулж баталгаажуулаагүй. Дүрэмд сургалтад сууж сертификат авсан хүмүүс хөндлөнгийн хянагчаар шинжилгээний өрөөнд орох ёстой байтал сертификатгүй хүмүүс орсон. Дүрэмд шинжилгээний өрөөнд камергүй байх ёстой заалттай байхад камертай байсан. Нэр задлах болоогүй байхад Н.Өнөрцэцэг хаанаас нууц задруулж сошиал булли хийсэн. Шинжилгээний хариу ирэх хугацаанаасаа хэтрээд наймдугаар сарын 21-нд ирсэн. Хэрэв 21-нд ирсэн хариу допинггүй гэж ирсэн бол яах байсан, шээсний шинжилгээ яагаад хэтэрхий удав. Дэлхийн бусад орны тамирчдаас нэгээс нь допинг илэрлээ гэхэд стандартын өчнөөн алдаануудтай байвал Олон Улсын Спортын Арбитрын шүүхэд хандаад хангалттай ялна.

Гэхдээ Вада буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг Монада шиг алдаанууд гаргадаггүй юм л даа. Телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт орж чадахгүй. Монадагийн гаруудтай тулах боломж гарахаар нь би Монадагийн ирсэн гаруудтай нь ном хаялцъя гэж хуралд суусан. Вада код дүрмээ мэдэхгүй, асуултуудад зөв хариулж чадахгүй дээд байгууллага ВАДА-гаа үгүйсгэсэн юмнууд ярьсаар байлаа.

2 өдрийн хурал ажлаа мэддэггүй Монадад давхар сургалт орлоо доо. Надад ярих боломж тун бага байлаа. Хурлын дэгээрээ хүлээцтэй хандлаа. Намайг зориуд өдөж хурлаас хөөлгөх гэж удаа дараалан оролдлоо доо" гэсэн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болд

    Шижирбаатар нохойн баас минь хүн гүтгэвэл хуультай шүү.Бага дарвалз.

  • З
    Зочин99

    800 сая гэнэ үү? Үнэн л байгаа даа. 8 сая биш биз?

  • З
    Зочин

    Энэ чинь харин овоо юмуу гэтэл овоолсон баас бна шдэ. Арбитрын чинь Бадарчийг допинг хэрэглэсэн гэж тогтоосон. Харин Баяр наадам зохион байгуулах хороо Бадарчид мэдэгдэж тайлбар гаргуулаагүй тэр процессийг нөхөж явуулан 7 хоногийн хугацаанд тайлбар гаргах хугацаа олголоо гэж шийдвэрлэснийг миний 2 циймэр өчигдөр орой харсан.

  • З
    Зочин

    Эргүүнүүд хээл хахуулд идэгдээд мөнгө хүчтэй гээд бодсон байна даа . Ерөнхий сайдын хэлсэнчилэн "яасан их мөнгтэй юм". Одоо боль ИХ МОНГОЛЫН соёл уламжилыг допин нэрээр гутаан доримжилхоо зогсоо . Яг ёс дүрэмээр нь шинжэлгээгээ аваад илэрвэл хэн ч маргахгүй шүү .