ШИНЖИЛГЭЭ: Ундны усны 151 цэгийн усыг хэрэглэхэд тохиромжгүй, 1215 цэгийг халдваргүйжүүлэх шаардлагатай байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:2024/04/худаг.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд ундны ус түгээх цэгүүдээс дээж авч шинжилжээ.

Тодруулбал, Ус түгээх байр, гүний худаг болон төвлөрсөн шугам сүлжээний 3582 уст цэгээс дээж авахад 4 хувь буюу 151 нь ундны ус болгон ашиглахад тохиромжгүй буюу ашиглаж болохгүй, 34 хувь буюу 1215 нь усыг зөөлрүүлэх шүүлтүүр суурилуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай байгааг дүгнэжээ.