Орбитын замыг маргааш орой 23:00 цагаас хэсэгчлэн хааж, засварын ажил хийнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2024/09/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy (2).jpg

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 27-ны 07:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тус ажлын хүрээнд хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх юм байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас санууллаа.