МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамцыг АН-ын Нарийн бичгийн дарга Н.Гансүх МЭТГЭЛЦЭЭНД дуудлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:luvsanjamts.jpg

Өнгөрсөн даваа гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Тус намаас жагсаалтаар нэр дэвшигчдийг Токиогийн их сургуулийн докторант Г.Лувсанжамц тэргүүлсэн.

Тэгвэл түүнийг Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх мэтгэлцээнд дуудлаа. Тэд "Улаанбаатар хотын өнөөгийн асуудлууд ба ойрын хугацааны бодит шийдэл" сэдвээр мэтгэлцэх аж. Н.Гансүх мэдэгдэхдээ,

"Намайг Норовсамбуугийн Гансүх гэдэг 34 настай, 3 хүүхдийн аав, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын доктор зэрэгтэй (Ph.D), Ардчилсан намын Нарийн бичгийн дарга албан тушаалтай жирийн нэг залуу хүн.

Монгол ардын нам хэмээх 104 жилийн түүхтэй намын бодлогоор дэвшүүлж УИХ гишүүн шууд болох гэж буй танд баяр хүргэхийн зэрэгцээ Монголын ард түмэн залуучуудаас сурч мэдсэнээ хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэл хийхийг итгэж хүлээж буйг давхар хариуцлагатайгаар сануулж байна.

Залуу хүн учраас нэгнээ харлуулж худлаа гүтгэх гэсэнгүй. Япон улсад сурч мэдсэн мундаг мэдлэг боловсролтой таныг "цэнхэр дэлгэц"-ээр Улаанбаатар хотын асуудал дээр шийдэл бодлого ярьж нээлттэй мэтгэлцэхийг урьж байна. Хүлээн авна гэдэгт итгэж байна. Нуугдаж суух биш хамтдаа гарц шийдэл ярилцъя.

Мэтгэлцээн болох газар тавдугаар сарын 24-26-ны хооронд таны хүссэн цагт, телевизэд шууд мэтгэлцье" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яг зөв,жагсаалтын 1д инженер тависнаараа МАН сайн гэсэн үг биш,8 жил юу хийв,сүүлийн 3 жил арл түмнийг яаж зовоож бензингүй цахилгаангүй автобус гүй таксигүй угаартаж үхсэн олон хүүхэд гээд дүн тавина даа

  • З
    Зочин

    Гадаадад сурсан бүхэн мундаг байдаггүй. Гол нь Монголынхоо хөрсөн дээр буух хэрэгтэй. Онол нь амьдрал дээр туршигдсан, хэрэгжсэн туршлага байх нь чухал байх.

  • З
    Зочин

    Маш зөв гадаадын сургуульд мөнгөтэй бол хэн ч сурна. Харин юу сурч ирэв тэрийгээ хэр амьдрал хэрэглэх вэ гэдэг нь чухал байна.

  • И
    Иргэн

    Зөв өө. Хэн гэдэг залуу манай намыг төлөөлж, манлайлж байхыг анхан шатны намын гишүүд бид харахыг хүсэж байна.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Z
    Zochin

    Зөв зөв. Тэр хүүхдийг бас ямаршуухан хүүхэд юм гэдгийг нь мэдмээр л байнаш дээ. Биднийг төлөөлж УИХ-д суух хүн биз дээ.

  • З
    Зочин

    Луйварчидын бүлэглэлийн суганы үс болж гараад яахав

  • З
    зочин

    Гансүхээ битгийн инээд хүргээд бай, Апрентист хараад гайгүй залуу бодож байсан АН руу харайж ороод нэр хүндээ алдсан. Одоо улс төрийн ууган намын сонгосон кандидатыг чи шүүнэ ч гэж юу байхав ккк. намбатай байгаач