АН-ын дэд дарга Ц.Жадамбаа, М.Чимэддорж нар нэр дэвших шийдвэрээ сэргээжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:gg(2).jpeg

Нэр дэвших эрхээсээ татгалзаад байсан АН-ын нэр бүхий гишүүд шийдвэрээ өөрчлөн, сонгуульд оролцохоор болжээ.

Тухайлбал, АН-ын дэд дарга Ц.Жадамбаа өөрийн цахим хуудсаар дамжуулан сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч байна гэх мэдэгдлийг хийсэн бол АН-ын жагсаалтын 33-т бичигдээд байсан тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж мөн нэрээ татах хүсэлтийг хүргүүлээд байсан.

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн үр дүн буюу намынхаа том эрх ашгийн төлөө дээрх гишүүдтэйгээ уулзан нэр дэвших эрхийг нь баталгаажуулжээ. Улмаар ТҮЦ машины гэх тодотголтой АН-ын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрхээ намаасаа баталгаажуулж авсан байна.

Мөн АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж сонгуульд оролцон, жагсаалтаар нэр дэвших болжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Зөв. Гэхдээ нэр хүндээ унагалаа. Чимэддоржийг танихгүй, Жадамбааг танина мундаг залуу, нэр дэвших эрхээ сэргээсэн нь сайн хэрэг. Татгалздаг чинь буруу болсон юм. Нэр хүндээ бодох байсан юм. За одоо яая гэхэв миний хувь чамайг овоо залуу гэж үнэлдэг. Чиний саяын алхам намайг эргэлзхэд хүргэлээ.

  • E
    erka

    ta 2 neg moson bolisnooroo bolihgui tertee tergui nam chni ylagdna debshuulsen hognuudaa haraach gadni gar hol eliiregch geluu neg hog hurtel tanai namaas debshij bna tanai nam chni hogiin tseg umuu haashaa um hulgaich hudalchuudaa bugdiini debshuuljee ongorsoon goe ylagdaarainobshnuud

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Э
    Энхээ

    Ийм туйлбаргүй төгс бодлогонүй хүмүүс урвахдаа амөрхан тул сонгож болохгүй