“Дүйчин өдөр“-өөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 105 бүртгэгдэж, 91 хүнийг эрүүлжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:TSEG/эрүүлжүүлэх11.png

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2024.05.23/ нийт 2036 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1742, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага, мэдээлэл байна. Тухайлбал,

Хүний биед халдах 19, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 105, хулгайлах гэмт хэрэг 20 бүртгэгдсэн бол 91 хүнийг эрүүлжүүлсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчил илэрчээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүлжээ.