Э.Бат-Үүл: АН-ыг сонгуульд оруулахгүй бол биднийг гэр оронгүй болгож, гудамжинд гаргасантай адил болно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Bat-Uul/546AFBA3-064C-460C-B63A-5B737062EECC.jpg

"АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Хуульч Д.Оросоо нараас СЕХ-нд тогтоол ирсэн. Тийм учраас АН-аас тодруулга, тайлбарна авна" гэдгээ СЕХ-ноос мэдэгдээд байсан юм. Уг үйл явдалтай холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Улс төрийн боловсролтой хэн ч гэсэн, 40 их наядыг хулгайлсан олигархууд түүнийгээ хамгаалахын тулд Ардчиллыг устгах ажлыг эхлүүлнэ гэдгийг мэднэ. Эхэлж байна.

Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй хүнийг Дээд шүүх тодорхой заасан. Ингэсээр атал СЕХ хууль зөрчин АН-ыг сонгуульд оруулахгүй бол Ардчиллыг, АН-ын олон мянган гишүүдийг гэр оронгүй болгож гудамжинд гаргасан хэрэг болно. Тэмцэл гудамжинд шилжинэ. Энэ тэмцэлд бэлдэх хэрэгтэй, гишүүд ээ" гэж цахим хуудаснаа бичжээ.