Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шинэс төрлийн 58 модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв
00

Прокурорын байгууллага энэ сарын 20-24-ний хооронд 191 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Эдгээрээс онцолбол:
Архангай аймгийн прокурорын газраас иргэн Б.Х, Б.Б нар нь хууль бусаар 58 ширхэг шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн ойн санд 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 /Хууль бусаар мод бэлтгэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.



