Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Зам засварын үеэр М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлд түр өөрчлөлт оруулна
00

Энэ сарын 29-ний 04:00 цагаас эхлэн Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, засварын ажлыг эхлүүлэх талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн М:2 буюу “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Тус чиглэл нь одоо Хүнсний 4-р дэлгүүрээс зүүн эргэж ШУТИС-ийн уулзвараас урагш нэвтэрч байгаа бол зам засварын үеэр Хүнсний 4-р дэлгүүрээс урагш чигээрээ нэвтэрч, МУИС-ийн урд замаар хөдөлгөөнд оролцох юм байна.



