“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн 71 ажилтныг ажлын байраар хангана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:yutong bus/17.jpg

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-ын дарга С.Батзаяа нар "Ажил гүйцэтгэх гэрээ"-нд гарын үсэг зурлаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай, боловсон ая тухтай үйлчилгээ үзүүлэхээр зорьж буй тус хамт олон “Тэнүүн Огоо” ХХК-ийн 71 ажилтныг ажлын байраар хангахаар болжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 1132 автобус нийслэлчүүдэд үйлчилдэг. “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ ажлаа эхлүүлсэнээр шуурхай үйлчилгээнээс гадна хүртээмж нэмэгдэнэ гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ.