Н.Өнөрцэцэг: Намайг хоёр ажилтандаа зээлүүлсэн мөнгөө буцааж авахдаа татвар төлөх ёстой гэж үзсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:unuruu setguulch/өнөрөө5.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.28/ БЗД-ийн ЭХАШШ-д эхэлсэн. Гэвч гэрч нэмж оролцуулах шаардлагатай гэж үзэн, ирэх зургаадугаар сарын 4-нийг хүртэл хойшлууллаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэлэхдээ "Өнөөдөр Монголд зөндөө л ААН татварын акт тавиулдаг. Улмаар татвараа нөхөн төлөөд, зөрчлөө арилгадаг. Манай "Зариг.мн" сайтад өмнө нь "Татварын зөрчлөө арилга" гэж нэг ч удаагүй мэдэгдэж байгаагүй хэрнээ багахан хэмжээний татвараас зайлсхийсэн гэж үзээд байна. Би хоёр ажилтандаа орон сууцны түрээс 8-11 сая төгрөг зээлүүлээд, буцааж авсан. Мөнгөө буцааж авахдаа татвар төлөх ёстой гэж үзсэн" гэв.