“Сурагчдын сууж явсан машины араас том оврын машин мөргөж, ХОЁР ХҮҮХЭД амь эрсэдсэн“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:TSEG/337957244_158658866805446_8511417067967113677_n.png

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн гэх хэргийн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас "Энэ сарын 28-ны 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу газар дээр нь шуурхай очиж ажиллажээ.

Шалгалтын явцад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй нь хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон. Ослын улмаас бага насны 2 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан" гэдгийг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдэгдлээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    dugui hagarsan gej hudlaa. araas murgusun ni l buruutai/ muusain hariuclaggui uher arhichinguud

  • З
    Зочин

    эцэг эхчүүд нь тэдгээр хүүхдүүдийг үсэглэлийн баяр тэмдэглэж ангиар нь уулын замд авч явсан, өмнөговьд дарга нарынх нь хулгайгаа нуух гэсэн төсвийн мөнгө үрсэн элдэв шоу, иргэдийнх нь архидалт хэмээс хэтэрээд байна