Б.Нямтайшир: “МАК“ компани 1 их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төлж, “Шилдэг татвар төлөгч“-ийн эхний 10-т тогтмол багтаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 10 сек
60
legacy:nomtoibayar/нямтайшир1.png

"Ашигт малтмалын лиценз"-ийн асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшилт" сэдвээр мэдээлэл сонсож буй.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Монгол Улс 1994 оноос хойш ашигт малтмалын лиценз олгож эхэлсэн. Эхлээд өргөдлөөр, дараа нь сонгон шалгаруулалтаар олгодог болсон. Сүүлд цахимаар олгож эхлэв. Өчигдрийн сонсголоор танай гэр бүлийн хамаарал бүхий нийт 40 гаруй лицензийг эзэмшиж байна гэх мэдээлэл гарсан. Нэг гэр бүл яаж ингэж олноор нь лицензийг авдаг юм бэ. Хэдийг нь өргөдлөөр, хэдийг нь сонгон шалгаруулалт болон цахимаар авав.

Мөн өнөөдрийн байдлаар 16 лицензийн хоёрыг нь танай гэр бүл эзэмшиж байна. Улсад хэчнээн хэмжээний татвар төлж, ажлын байр бий болгож байна" гэх асуултыг Б.Нямтайшираас асуулаа.

"МАК" компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "МАК" компани 30 гаруй жилийн түүхтэй. 1993 оны 12-р сард байгуулагдсан цагаас хойш уул уурхайн үйлдвэрлэлийг бусдын лицензтэй орд дээр түрээсээр ашиглах байдлаар ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, лицензгүй байсан гэсэн үг. Мөн тухайн үеийн хуулиар эрэл хайгуулын талбайг сайтар судалж, өргөдлийн байдлаар лицензүүдээ авч байсан.

Групп компани нийт 4500 гаруй ажилтантай, 1 их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төлсөн. Жил бүр шилдэг татвар төлөгчдийн эхний 10-т багтдаг. Орон нутгийн хөгжилд ч багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангаж байна" гэх хариултыг өглөө.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улсад татвараа шударгаар төлдөггүй гадныханд лицэнзээ зараад мөнгөждөг .эсвэл гадныханд улсдаа ямарч ашиггүй түрээслүүлж ашигоаад бгаа тэр аж ахуй нэгж хувь хүмүүсийг шүүгээчээ.Мак..Монполимет зэргийг шүүх хэрэггүй.Эд нар улсынхаа ачааг маш сайн үүрэлцэж яваа.

  • З
    Зочин

    Ер нь муу нэртэй луу данстай энэ компани Монгол компани татвараа төлөөд хүмүүсийг ажиллуулаад данс нь монголын банкиндаа байгаа.гэтэл жинхэнэ луйварчид.гадаадын хөрөнгө оруулагч нэртэнгүүдээ шалгаж шахаач.МАК энэ жил бодьол сонгуульд мөнгө хандивлаагүй тэгээд л гоочилж бгаа. Монполимет ч яаааг адил хандив өгөөгүй. Энэ ердөө л эрх барьж бгаа МАН-ы мөнгө босгох схем ш дээр.

  • З
    Зочин

    Бидний баялаг дээр суучихаад юу гэж хуцаад байгаа шугалтан бэ

  • З
    Зочин

    Нэг их наядыг тушаалаа ч гэх шиг тэр байтугай хэдэн их наяд,ард түмэн МУ-ын хөрөнгөн дээр сууж байгаа хүмүүс шүү дээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Нямтайшир зөнөг өө Данх чамаас ордууудын лиценз ыг хурааж авна.