Н.Номтойбаяр: Хууль хүний царай хардаг хэвээр. Маргааш мэдээлэл хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:nomtoibayar/nombayr.jpg

"Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр маргааш /2024.05.31/ 11:00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал тэрбээр твиттер хуудаснаа "Хууль хүний царай хардаг хэвээр. Маргааш 11:00 цагт Хөдөлмөрийн ордны 2 давхарт хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө" гэж мэдэгдлээ. Яг ямар асуудлаар мэдээлэл хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой байж магадгүй байна.

Маргааш түүний хийх мэдээллийг UBN.MN сайт шууд дамжуулан хүргэх болно.