Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Маргааш төв талбайн хоёр тал болон “UB MART”-ын урд хэсгийн замыг 08:00-20:00 цагийн хооронд хаана
00

Маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд баярын үйл ажиллагаа зохион байгуулах тул дараах замын хөдөлгөөний түр хаахаар болжээ. Тухайлбал,
-Сүхбаатарын талбайн хоёр талын зам,
-Төрийн ордны баруун уулзвараас Цаг уурын уулзвар хүртэл,
-СТӨ-ний хойд уулзвараас Спортын төв ордны баруун уулзвар,
-Шангрилагийн уулзвараас Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 08:00-20:00 цагийн хооронд түр хаана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.



