ЦЕГ: Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон гэх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/02/bukh/tsagdaa14.jpg

Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн туслах багш хүүхдийн биед халдсан хэрэг гарчээ. Тодруулбал,

Тус цэцэрлэгийн ахлах бүлгийн туслах багш О нь энэ сарын 29-ны 09:41 цагт хүүхдийг алгадах, чирч гулдрах байдлаар биед нь халдсан байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Уг үйлдэл нь цэцэрлэгийн камерт бичигдсэн байх тул эцэг, эхийнх нь зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.