Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Их тэнгэрийн амнаас Баянзүрхийн товчооны шинэ гүүр хүртэлх замыг маргааш 23:00 цагаас хааж, засварын ажлыг эхлүүлнэ
00

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Маршалын гүүрний урд тал, Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрийн уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу зургаадугаар сарын 01-ний 23:00 цагаас 03-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Тус ажлын хүрээнд Скай ресорт, Хүрхрээгийн амны төмөр зам дээгүүрх гүүрэн гарцаас Баянзүрхийн гүүр хүртэлх 750 м авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт болон тэмдэглэгээний ажил хийгдэх аж.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



