Н.Номтойбаяр: Асуудалд цэг тавих болоогүй. Авлигын хэргээр ял аваагүйг нотлох тогтоолыг шүүхэд өгсөн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:nomtoibayar/ном10.png

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан талаар баасан гарагт мэдээлсэн билээ.

Тэрбээр "Асуудалд цэг тавих болоогүй ээ. Авлигын хэргээр ял аваагүйг нотлох Дээд шүүхийн тогтоол, нэхэмжлэлийг хуульч О.Батхүү бид 2 шүүхэд өглөө. СЕХ-ноос одоогоор 65 нэр дэвшигч маань эрхээ авлаа. Ямар ч нөхцөлд сонгуульд “Үндэсний Эвсэл”-ийг удирдаад орно. Дэмжиж буй олонд баярлалаа" гэжээ.