Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Тогтохсүрэн: Энэ лхагва гарагт чуулган хаана. Хэлэлцэж амжаагүй хуулиудыг дараагийн парламент нь хэлэлцэнэ
20

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр хэлэлцэж амжаагүй хуулиудыг хэрхэх талаар сэтгүүлчид тодрууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулахдаа "Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн шийдсэн гэж хэлэхэд болно. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-аас өргөн барьсан маш олон хуулийг баталж байна. Зөвхөн энэ удаагийн хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлснээс хойш маш олон хууль баталсан.
Харин ҮХЦ-ийн тухай хууль нь сүүлийн жилүүдэд огт шинэчлэгдээгүй учраас олон Ажлын хэсэг ажиллаж байгаа. Мэдээж бүх зүйл уламжлагдаад явдаг учраас дараагийн парламент дутуу асуудлыг гүйцээнэ гэж ойлгож байгаа" гэсэн юм.



