ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг маргааш 23:00 цагаас хааж, засварын ажлыг эхлүүлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2024/09/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy (2).jpg

Нийслэлд зам засварын ажил үргэлжилж байна. Энэ удаад Хан-Уул дүүргийн 22-р хороо, ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг маргааш /2024.06.06/ 23:00 цагаас зургаадугаар сарын 10-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Тус ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.