Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо
00

2024 оны УИХ ээлжит сонгуульд УИХ-ын наймдугаар тойрог буюу БЗД-т нэр дэвшсэн БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгогдож чадаагүй. Тиймээс тэрбээр улстөрийн хариуцлага хүлээж БЗД-ийн Засаг даргын үүрэгт ажлаа өгч байна хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн.
Тэгвэл түүний оронд БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилжээ. Тэрбээр 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан аж.



