Ж.Алдаржавхлан: Хорооны иргэдийнхээ аж амьдралыг хамгийн сайн мэддэг хүмүүсийг нэр дэвшүүллээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:aldarjavhlan/105b19c7-24ed-4f6a-a80a-8e811f940022 copy.jpg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр өндөрлөнө. Улмаар нэр дэвшүүлсэн нам эвсэл, бие даан нэр дэвшигчид энэ сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материалаа хүргүүлэх юм.

Энэ дагуу Хан-Уул дүүргийн МАН-ын хороо 41 нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нь өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ талаар Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Хан-Уул дүүргийн МАН-ын хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж, 41 нэр дэвшигчийнхээ материалыг бүрдүүлж өглөө. Сонгууль шударга болоосой гэж хүсэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалтын жил байлаа. Тухайлбал дүүргийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлаас товч дурдвал нийт 10 сургууль, 21 цэцэрлэг, 7 гүүрэн байгууламж байгуулагдсан байна. Үргэлжлүүлэн бид Хан-Уулчууддаа амласан ажлаа хийж дуусгах, шинээр төлөвлөсөн олон ажлууд байгаа. Тийм ч учраас хорооны иргэдийнхээ аж амьдралыг хамгийн сайн мэддэг хүмүүсийг нэр дэвшүүллээ. Иргэдийнхээ тулгамдсан асуудлыг мэддэг хүмүүс л иргэдийнхээ төлөөлөл болох ёстой гэж бид үзэж байгаа. Мөн залуу улстөрчдийг нэмж нэр дэвшүүлж байна” хэмээлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    С.Даш

    Хорооныхоо ард олны амьдралыг нэвтэрхий мэддэг юм байж!! Цөхөрч туйлдсан өтгөс нялхас ядарсан иргэдээ сажлаад очихоор өгсөн өрөгдөл хүсэлт гомдлыг нь хэрхэн шуурхай хугацаанд бүрэн дүүрэн шийдвэрлэж бие сэтгэлийг нь тэнийлгэж зүлдээ барсан сэтгэц уураг тархийг цэлмээгээд явуулах вэ гэдгээр нь төрийн ажилтан хүний суурь тогтоц шийдэгдэж байх нь төрийн жам ёсны хууль!!!!!!! Орчин үед гурван мянган ертөнцийг нүд ирмэхийн зуур гурав эргэдэг Балдан лхам сахиус гэж хуучилдаг өвгөдийн минь тэр бурхан уу!!!? Аль эсвэл гурван мянган ертөнцийг нүд ирмэхийн зуурт тоолшгүй удаа залгидаг албин шулмасын хэрэгсэлүү бүү мэд!! Өрөөгөөр нь дүүрэн бас гартаа үргэлж барчихсан тэр хэрэгслүүд өдөрт хэдэн ч удаа иргэн бүрийн ажлыг шийдвэрлэх боломжтой байхдаа!! Гэтэл нүхэн жорлонгийн бөгс арчсан цаас шиг хэдэн сар жилээр сураггүй алга болж хөөрхий иргэн сааталд орон төрөл арилжтал хүлээсээр өөрийгөө чимээгүй хотын ам бүлийн тоонд тооцон төгссөөр хорвоог орхиж замхардаг ийм л ертөнц авгайн жам ёс мандаж дэндл

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol