Л.Энх-Амгалан: Би хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. НДС-г хэн дампуурах хэмжээнд хүргэснийг тогтоолгоно

Улс төр
Myagmarsuren
Унших: 8 мин 11 сек
480
legacy:Enh-Amgalan said/458689593_1076450473841087_7572208796064788408_n (1) copy.jpg

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.

НДС-ИЙН ХӨРӨНГИЙН АЛДАГДАЛД ХОЛБОГДОХ БАРИМТУУДЫГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛСЭН

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн хууль хэлэлцэж байх явцад НДС-ийн авлага, алдагдлын асуудлыг зарим гишүүд нэлээд сонирхож, асуулт асууж байсан. Саяхан та уг сангийн алдагдалтай холбоотой асуудлыг прокурорт өгч шалгуулах болсон талаараа мэдэгдсэн. Энэ тухайгаа тодруулвал?

-Нийгмийн даатгалын сан өнөөдрийн байдлаар 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байна. Капитал банканд 68.2 тэрбум төгрөг, Чингис хаан банканд 100 орчим тэрбум төгрөг байгаа юм билээ. Хэдийгээр авлага барагдуулна гэж олон жил ярьсан боловч бодитоор авлагаа барагдуулсан зүйл энэ санд алга.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл сая шинээр зохион байгуулагдсан. Бүрэлдэхүүнд Сангийн сайд, Хууль зүйн сайдаас авхуулаад шинэ гишүүд бүрдсэн. Шинэ бүрэлдэхүүнээс санал гаргаад НДС-ийн хөрөнгийн өнөөдрийн эрсдэл хэзээнээс үүссэн, хэдэн онд хэний тушаалаар гэрээнүүд зурагдсан, ямар банкуудад хэчнээн төгрөг байршуулснаас хэдийг нь буцаан төвлөрүүлж чадсан эсэх асуудлыг олон нийтэд ил тодоор мэдээлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. Шаардлагатай гэвэл бид УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол хийх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Нийгмийн даатгалын Үндэсний хорооны даргын хувьд миний бие шийдвэрээ гаргаж, эхлээд ойрын хугацаанд Капитал банк, Чингис хаан банканд байршсан хөрөнгө алдагдалд орох болсон шийдвэрүүдийг гаргасан өмнөх зөвлөлийн хурлуудын шийдвэрийг олон нийтэд танилцуулах ёстой гэж үзэж байгаа.

Тиймээс Үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хийнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага, ШШГГ, ЦЕГ, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагын бүрэн оролцоог хангасан нээлттэй хуралдаан явуулах шийдвэр гаргаад байна.

Капитал банк, Чингисхаан банканд мөнгө байршуулахад эхлээд Монголбанкнаас тодорхойлолт авсан байх шаарлагатай байсан юм билээ. Тодруулж хэлбэл, тухайн банкны өр, төлбөр барагдуулах харьцаа ямар түвшинд байгаа, тухайн сангийн хөрөнгө тус хоёр банканд байршсанаар ямар нэгэн эрсдэлд орохгүй байх баталгаа бий юу гэдэгт Монголбанк тодорхойлолт гаргах ёстой байсан. Судлаад үзэхээр зарим тохиолдолд Төвбанкнаас тодорхойлолт авалгүйгээр мөнгө байршуулсан асуудал харагдаж байсан.

Нэгдүгээрт, НДС-ийн хөрөнгө бол төрийн мөнгө биш. Даатгуулагчдын мөнгө учраас тэдний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Тиймээс бид яг хэдэн онд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний ямар шийдвэрүүд гарч байсныг эргэж хараад, шийдвэр гаргахдаа тухайн үед хэрэгжиж байсан холбогдох хууль журмуудыг мөрдөж чадаж байсан уу, үгүй юу гэдгийг ил тод нээлттэй болгох ёстой. Энэ утгаараа анх удаа прокурорт хүсэлт гаргаж байна.

Өнгөрсөн хугацаанд хуралдсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүх хурлын шийдвэрийг хүргүүлсэн. Мөн тухайн хоёр банканд байршуулсан хөрөнгийн гэрээнүүдийг давхар шалгуулахаар өгсөн байгаа.

Асуудлын гол нь хэн нэгний мууг үзэх гээд байгаадаа биш. Ерөөсөө л өнгөрсөн хугацаанд НДС-ийн үйл ажиллагаанд болсон процесс яагаад өнөөдөр санг дампууруулах хэмжээнд хүргэсэн бэ гэдгийг тогтоолгоход оршиж байгаа юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛД ЭХЛЭЭД ИРГЭНИЙ, ДАРАА НЬ ТӨРИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛНА ГЭДЭГ ОЙЛГОМЖГҮЙ ЖУРАМ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

-Тухайн хоёр банк дээр өр барагдуулах талаар шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад бодитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь сонирхол татаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ямар нэг асуудал бий юу?

-Энэ бас нэг асуудал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү шүүхээс гаргасан шийдвэрүүд очихдоо эхлээд иргэний буюу хувийн ААН-ийн өр төлбөрийг барагдуулах асуудал очиж хэрэгждэг. Дараа нь төрийн байгууллагуудын өр төлбөрийн асуудлыг барагдуулах процесс өрнөдөг гэсэн ойлгомжгүй журам үйлчилдэг юм билээ.

Гэтэл НДС-ийн хөрөнгийн алдагдал төрийн байгууллагынх биш шүү дээ. Даатгуулагчдын буюу иргэдийн мөнгө учраас хамгийн түрүүнд өр төлбөр нь барагдах ёстой.

Гэтэл капитал банканд үүссэн нэхэмжлэлтэй өр төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэл дээр зургаа дугаарт эрэмблэгдсэн буюу эхэнд бичигдсэн таван иргэний өр төлбөрийг барагдуулсны дараа энэ асуудал яригдаж байгаа юм. Иймэрхүү ойлгомжгүй журмын зохицуулалт үйлчилж байгаа нь хүндрэл дагуулж байгаа нэг шалтгаан мөн.

-Та нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргын хувьд санд үүссэн асуудлыг баримтуудаас судалж харсан байж таарна. Тийм ч учраас прокурорт шалгуулах хүсэлт гаргасан байх. Хамгийн ноцтой асуудал нь хаана үүсчихээд байгаа юм бэ?

-Эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдлууд ч энд гарч байсан юм байна гэж харсан. Үүнийг мэдээж хуулийн байгууллага тогтооно. Үндэсний зөвлөл ганц даргын шийдвэрээр явдаггүй. Гэхдээ хуралдааны явцад ганц нэг журам даргын шийдвэрээр хийгдсэн байсан.

2009, 2012-2016, 2017 онуудад л хамгийн их мөнгө ойрхон хугацаанд банкуудад байршиж гарсан байдаг юм билээ. Тэгэхээр тэр үеийн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнүүдийн хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрүүд яг тухайн үедээ мөрдөгдөж байсан хууль, журмуудынхаа дагуу гарч чадаж уу, аль эсвэл шийдвэр гаргалтад ямар нэгэн нөлөөлөл орсон уу гэдгийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох шаардлага үүссэн гэж ойлгож болно.

-2019 онд Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банкыг албадан татан буулгасан байдаг. Гэтэл нөгөө талд Монголбанк тус банкны актив чанарын үнэлгээг тогтмол хянаж, дампуурах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой атал зориуд татан буулгалаа гэх шүүмжлэл хүртэл тухайн үед дэлгэрч байсан цаг. Төв банкны зүгээс ямар нэгэн асуудал байсан уу?

- Одоо ч журмаараа мөнгө банкуудад байршуулахад тухайн банкны төлбөр барагдуулах чадамж, эрсдэлийн сан байгуулсан эсэх тодорхойлолтыг Монголбанк журмаараа банкуудад гаргаж өгдөг. Тэр үед мөнгө байршуулахад журмаараа заавал Монголбанкнаас тодорхойлолт авч байж байрших ёстой байсан юм билээ. Тиймээс тэр үед Монголбанкнаас яг тодорхойлолт авсан уу, хоёрдугаарт Монголбанкнаас өгсөн тэр тодорхойлолтууд нь тухайн үеийнхээ банкуудын өр зээлийн харицаануудыг нь үнэн зөвөөр тодорхойлж өгч чадсан уу гэдгийг баримттайгаар нь иргэдэд тайлбарлаж өгөх цаг нь болсон гэж хэлмээр байна.

КАПИТАЛ БАНКНААС АВСАН 25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН 13 ТЭРБУМ ТӨГРӨГТ ТООЦОГДОХ ХӨРӨНГӨ НЬ БОРЛУУЛАГДААГҮЙ БАЙНА

-Үндэсний аудитын газраас гаргасан 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн судалгаанаас харахад Капитал банкны эрх хүлээн авагчаас нийтдээ 102.4 тэрбум төгрөгийн авлага үүссэн байдаг юм билээ. Үүнээс 25 орчим тэрбум төгрөгийн авлагад дүйцүүлж үл хөдлөх хөрөнгийг суутгуулсан байна. Мөнгөн бус хөрөнгөөр төлж байгаа өр төлбөрийн үнэлгээ, даатгалын сангийн бодит алдагдлын үнэлгээг нөхөж чадаж байгаа юу? Тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс хэд нь худалдан борлуулагдаагүй байгаа вэ?

-Сая хуралдсан нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар яг энэ авлага барагдуулах талаарх хоёр банкны тайлан мэдээллийг сонсож танилцсан. Капитал банкнаас гэхэд нийт 25 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөхүүд авсан талаар та сая дурдсан. Үүнээс одоогийн байдлаар 12 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байдалтай, 13 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулагдаагүй байна.

Ер нь авлага үүсгэчхээд тухайн авлагыг барагдуулах нэрээр нэг талдаа үнэлгээтэй хөрөнгө авч бас болохгүй шүү дээ. Даатгуулагчдыг хохироож болохгүй. Тиймээс энэ бүх шийдвэрүүд, зохицуулалтуудыг шинжлэх шаарлагатай гэж хараад байгаа юм.

-Чингисхаан банканд НДС-ийн 98 орчим тэрбум төгрөг байршиж байна. Банкны өр барагдуулах процесс хэрхэн өрнөж байгаа вэ?

-Чингисхаан банкны нэг давуу тал нь дампуураагүй. Хөрөнгө оруулагч нь солигдож байгаа гэж ойлгосон. Шинэ гадны хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа гэсэн мэдээлэл бий. Манай зөвлөлөөс тухайн хөрөнгө оруулагчидтай болон Монголбанкны холбогдох төлөөллүүдтэй уулзаж, Чингисхаан банкийг та бүхэн авахаар бол хамгийн түрүүнд сангийн өр төлбөрийг барагдуулах ёстой гэдэг асуудлыг ярьж байгаа юм билээ.

-Хоёр банк дээр төвлөрсөн НДС-ийн мөнгө анх хадгалуулсан хөрөнгийн хэмжээгээрээ байгаа юу, эсвэл хүү нэмж тооцогдсон дүнгээр авлага үүсэн байгаа юу?

-Капитал банканд анх байршуулсан хадагалмжийн хувьд 120 орчим тэрбум төгрөг хувааж байршуулсан юм билээ. Түүн дээр 30 орчим тэрбум төгрөгийн хүү тооцож авсан юм билээ.Хүү тооцсон дүнгээр 150 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Түүнээс 100 орчим тэрбум төгөргийн авлагыг барагуулж, одоогийн байдлаар 68 тэрбум төгөргийн авлага байгаа гэсэн үг.

Чингисхаан банканд байршуулсан 98 тэрбум төгрөгт мөн хүү тооцож авлага талдаа бүртгэлжүүлээд явж байгаа.

НДС, ТЭТГЭВРИЙН САНГИЙН БОДИТ АЛДАГЛЫГ АРИЛГАЖ, ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙГ ЗОРЬЖ АЖИЛЛАНА

-Ер нь өнгөрсөн хугацаанд НДС тогтмол алдагдалтай, сангийн хөрөнгө эрсдэлд орсон гэх зэрэг асуудал яригдаж байсан хэдий ч төдийлөн шийдэлд хүрч чадаагүй. Анх удаа энэ асуудал прокурорт очиж байна. Та эхлүүлсэн ажлаа дуусгаж, эцсийн үр дүнд хүрч чадах уу. Улс төрийн ямар нэг саад, бэрхшээл тулгарна гэж бодож байв уу?

-Миний үүрэг шүү дээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд нийгмийн даатгалын Үндэсний хороог даргалж байгаа хүний хувьд энэ санг яаж эрсдэлгүй болгох талаас ажиллах нь хуулиар надад олгогдсон үүрэг гэж харж байгаа. Тиймдээ ч энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой.

Хоёрдугаарт, дунд болон урт хугацаандаа энэ тэтгэврийн сангаа бид яаж тогтвортой авч явах вэ гэдэг асуудалд мөн төвлөрч ажиллах ёстой. Ирэх онд л гэхэд энэ сан бараг 2.1 их наяд төгрөгийн бодит алдагдалд хүрэхээр байна.

Өнөөдөр НДШ төлж байгаа залуучууд ирээдүйд тэтгэвэртэй байх эсэх асуудал яригдаж байгаа учраас энийг орхигдуулж болохгүй. Дан ганц банканд хөрөнгө байршуулж алдсанаар сангийн алдагдал тооцогдохгүй юм л даа. Үүний цаана улс төрийн үр дагавартэй шийдвэрүүд гарсан учраас өнөөдөр тэтгэврийн сангууд маш их алдагдалтай ажиллаж байна.

Хамгийн наад захын жишээ гэхэд, 10 жилийг нөхөн тооцох тухай хулийг гаргаснаас болж жил тутам тэтгэврийн санд 80-100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа шүү дээ. Дараа нь малчдын тэтгэврийн насыг наашлуулснаас болсон алдагдлууд байна. Хамгийн сүүлд тэтгэвэр тогтоохдоо сүүлийн 7 жилийн дунджаар тооцдог байсныг 5 жилээр болгож богиносгосон. Эдгээрийн цаана шударга бус нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Өнөөдөр боломжтой хүмүүс нь 5 жил өндөр цалин авч өндөр шимтгэл төлснөөрөө өндөр тэтгэвэр авъя гэсэн хар амиа бодсон л зохицуулалт шүү дээ. Гэтэл хувийн секторт ажиллаж байгаа хүмүүст л энэ боломжийг олгочихсон байгаа юм. Үүний цаана төрийн байгууллагад 20-30 жил тогтвортой ажиллаж НДШ-ээ төлчихсөн хүмүүс бага дүнтэй тэтгэвэр тогтоолгож хохирч болохгүй биз дээ.

Тэтгэврийн тогтолцоо өөрөө маш эмзэг учраас улс төрөөс хамааралтай шийдвэрүүдээс болж урьдчилсан тооцооллоор 4.2 их наяд төгрөгийн алдагдал энэ сан дээр үүссэн байна. Энэ асуудлыг УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр тэтгэврийн санд үүссэн бодит алдагдлын асуудлыг ярьж, бодлогын хүрээдн ямар шийдлүүд байж болох талаар асуудал оруулна гэж төлөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах:480

СЭТГЭГДЭЛ (48)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яг тогтоолоо юу битгий инээдтэй юум ярил даа олдон гэж байх уу

  • И
    Иргэн

    Зүгээр л ажлаа хийгээч. Шалгуулсан чинь дүү чинь байвал яанаа

  • B
    Bolormaa

    Үе үеийн дарганцарууд л идэж уусан бх зөв менежмент хийсэн бол арай өөр байх бсан да ер нь ямар албан тушаалтнуудад сэтгэл дутдаг

  • M
    Muugii

    Anjilt

  • З
    Зочин

    Amjilt husie

  • У
    Уншигч

    МАШ ЗӨВ. ЭРДЭНИЙН ҮEД МАШ ОЛОН ХҮМҮҮС МӨНГӨ ТӨЛӨӨД ТЭТГЭВЭРЭЭ ҮНДЭСЛЭЛГҮЙ ИХ ХЭМЖЭЭГЭЭР НЭМСЭН ТЭР НЬ ЦӨӨН ХЭДЭН ХҮМҮҮСИЙН ХҮРЭЭНД ТАНИЛ ТАЛ АХ ДҮҮ ДҮҮД НЬ ЯВАГДСАН.

    • Х
      ХАРИУЛТ

      Капитализм банкны НД ын мөнгийг МАНын гишүүн УНДАРМАА авгай идчихсэн .Мөн МАН засаглаж байхдаа малчны тэтгэврийн насыг наашлуулж бас даатгалыг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг болчихсон доо.. Уншигч гэх тэнэг юун ЭРДЭНЭ энэ тэр гээд шалчигнаад байнаа .

  • З
    зочин

    Ганцхан Ндс биш Эрүүл Мэндийн Даатгалын сан гэж үнэхээр дампуурсан гаүар байна . Сүүлийн жилүүдэд шууд эмнэлгүүдээс хасалт хийгээд л шууд мөнгө төгрөг ордогыг нь дээрэмддэг болсон . ЭМДЕГ-ыг л шүүхэд өгөх хэрэгтэй

  • И
    Иргэн

    Ард түмний хөрөнгийг буцаагаад дансанд нь байршуулах л хэрэгтэй. МЭИКонцерн болон Бишрэлт худалдааны төвийн хамааралтай УИХ гишүүн асан Ундармаа ард түмний мөнгийг буцааж төлөөч ээ...

  • И
    Иргэн

    Нийгмийн даатгалын шимтгэл өчнөөн жил төлчихөөд нэрийн дансандаа хичнээн төгрөг хуримталсан байгааг харах эрхгүй харанхуй л байгаа шүү дээ... НДСангийн мөнгө чинь цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл нэртэй төлдөг ирээдүйн тэтгэвэр тэтгэмжиндээ хадгалуулж буй хөрөнгө биз дээ

  • З
    Зочин

    GOOD LUCK MAN 👨

  • З
    Зочин

    Зөвшүүдээ хэний муу үзэх гэж олон жил ажилсаныхаа гавъяаныхан амралт ядууралруу эмзэг давхаргаруу мөлхөж Ард түмнийхээ санруу гар дүрж дампууруулсан хүнд олсон орлого байгуулсан компани гувчуулсан хөрөнгөн тэр чигээрээ Ард түмний татварын хөрөнгө байгаа тэр хүн энэ олон жил дампууруулчаад юу болоогүй юм шиг амьдрах гутам шиг баймаар гэтэл санаа зовсон зүйлгүй цатгалан гэмгүй ширэн нүүрлээд амьдраад байгаа нь сонин байна ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМНЭЭ ХӨРӨНГӨӨ НЭХЭЖ БАЙНА

  • О
    Отгон

    Ниймгмийн халамжаас яг ямар хүмүүсийг хасах гээд бн аа манай хүү тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг

  • З
    Зочин

    Зөв. Хэн НД-ын санг дампууралд хүргэснийг тогтоолгох хэрэгтэй. Ер нь МАН, АН хоёрын томилгооны нөхдүүд л холбогдонодоо. С.Эрдэнэ, Чинзориг гээд цуварч өгөх байх. Шүүх прокурор нь сайн хянаад АТГ, ЦАГДАА нь шударга ажиллаад тогтоочихдог болч...

  • З
    Зочин

    Чадах уу. Адилхан луйварчид бие биенээ

  • И
    Иргэн

    Танай намын нөхөд чинь дампууруулсан Энх-Амгалан гуай. Дампуурсаныг мэдсээр байж хэн нь хийсэн, хийснийг нь тогтоохгүй тогтоогдохгүй байна. Бүгд танай МАН.ынхан шдээ.

  • З
    Зочин

    Тогтоолгох хэрэгтэй дээ. Их л бугшсан хулгай байгаа даа. Гэхдээ сонсгол гэдэг балай юмаар сарниулах даа

    • Z
      Zochin

      AN C.Erdene bvgdiig medne.ih tamir amraltiin haviin uuliin amiig bvgdiig hashaad huis amralt bairnuud bariad ehelsen

      • Х
        ХАРИУЛТ

        МАНы Ундармаа авгай капитал банкиндаа НД , ЭМ даатгалын мөнгө хийлгэж байгаад идээд МАНдаа хандивлачихсан шүү дээ.Одоо тэр авгай эрх чөлөөтэй тарвалзаж яваа шүү

  • Б
    Батмөнх

    Энэ сайдад ард нь түшээд тулаан эрчүүд шиг ар худрагыг нь хамгаалаад хамтраад улсын ажлыг цугтаа хийгээд явах юмсан гэж боддог доо

  • З
    Зочин.

    Их тамирын амралтыг нийгмийн даатгалын мөнгөөр барьсан гэх юм. Үнэн үү?

    • I
      Irgen

      Bvh lambard ba bank bus sanhyygiin baiguullagiig shalgaj tatan buulga bvgd hahuul hulgain munguur ND aas tursun terbumtanguud huru giig ni huraaj ulsiin orlogo bolgoj bj uls hugjij irged ulnaas garna

  • З
    Зочин

    Зөв. Манай Энх Амгалан сайд ёстой мундаг.

  • З
    Зочин

    зөв өө хохирлыг барагдуулж хулгайч луйварчдыг баривчилж яллахыг шаардаж байна

  • Z
    zochin

    За Л. Энхамгалан гуай хуцаад . Боловсролын салбарт юу ч хийж өөрчилж чадаагүй байж. Муу хужаа төрөөс зайлах хэрэгтэй...

  • Л
    Лантуу

    С.Эрдэнэ ажил эрхлээгүй хүмүүсд 10 жил хий өгсөн. НДын мөнгийг капитал банкинд хадагалуулсан

  • A
    Altai

    Сайн шалгуулаарай. Баярлалаа

  • З
    Зочин

    Сайн шалгаж өрийг барагдуулах хэрэгтэй 1990 онд ардчилал эхэлж албан байгууллага шйлдвэрүүдийн хуурамжаар алдагдалтай гэж лампууруулж авцгаасан

  • И
    Иргэн

    Эрх мэдэлтнүүд мөнгөөр ёстой тоглодог юм байна даа. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкуудад байршуулж дараа нь банкаа зориуд дампууруулан мөнгийг нь хулгайлдаг юм байна гэж ойлгогдох гээд байна?!!!!

  • З
    Зочин

    Эх нь хээр алаг бол хүү нь бөөр алаг гэдэг үг бий, НД гэгчийг СЭрдэнэ гуай анхнаас нь буруу залж суурийг ганхуулсан, одоо санд хуримтлагдсан мөнгө ч үгүй буруу замаар будаа тээжээ

  • А
    Ариунаа

    Тэтгэвэр авагчид маань төрөөс улсаас мөнгө авдаггүй гэдгийг зарим улстөрчид мэддэггүй бололтойдог шүү.өөрсдийн тушаасан мөнгөнөөсөө авч байгаа гэдгийг ойлгоорой.

  • Г
    Ганзориг

    Энэ бүгд таны амжилт гэхээсээ илүүтэй нийт ард иргэдийн төлөө хийсэн таны гавьяа шүү. Энэ цаг үеийнхнийхээ дунд үлгэр дуурайл болж байгаад маш их баярлаж байна.

  • Г
    Ганзориг

    Шинэ салбарт улам өндөр амжилт хүсье

  • Г
    Ганзориг

    Энх-Амгалан сайдад ажлын амжилт хүсье. Боловсролын салбарт томоохон өөрчлөлт, ахиц дэвшил бий болгож чадсан таньдаг маш их баярлалаа

  • З
    Зочин

    Undesnii xurungu oruulaltiin bankand bas daatgaliin mungu bairshuulsan baisan daa. Yagaad yarixgui baina. Neriin dansand xurimtlagdsan munguu bugdiig ni butsaaj avax xeregtei baina. Zuvxun jild xurimtlagdsan xuunees ni l tetgever avch baigaa. Undsen munguruugee oroogui baigaa. 1404k gesen xyazgaariig odoogiin jishigt xurgej uurchilj daxin togtoox xeregtei baina.

  • Ш
    Ш.Янжмаа

    Эхлээд таны ажилд амжилт хүсье. Насаараа шимтгэл төлж төрд ажиллаад тэтгэвэрээ тогтоолгосон ч үнэндээ сэтгэл дундуур л байна...Мөн нэрийн дансны үлдэгдлээ авмаар байнаа, улсад 36 жил ажиллачихаад орон байр ч үгүй түрээсийн байранд амьдарч байна шүү дээ...

  • З
    Зочин

    Танай нам, танай намын олгирхаууд шүү дээ. Ан-с С.Эрдэнэ ван байна. Та нар яллаж чаддаггүй шүү дээ. Яллаж чадах байсан ч үүнийг Монгол улсад ашигтай биш Ман намд ашигтай байдлаар шийдэж ирсэн.

  • З
    Зочин

    Н.вш нийгмийн даатгал төлөх хэрэг байгаа юмуу🤮

  • З
    Зочин

    Oilgomjtoi sh de erdene nd sang said bhda hoosolj bsan. Undarmaa emd nd ig hoosloo bizdee

  • Н
    Наран

    Аль 2005-2006 оноос эхлээд хөөгөөд мөрөөр нь мөшгө хулгай анх дээрх онуудад л орж ирсэн.Хулгайлагсад нь Гадныхантай хамтарсан байх магадлал тун магадл.Асар их хулгай нүүрэлсэн хууль зөрчигдсөн газар .Зөвхөн Чингис банк капитал банкаар хязгаарлагдахгүй сайн ухаж шалга мэргэшсэн шинжээчидыг оруул .

  • З
    Зочин

    Дэмжиж байна . Бас энэ Тэтгэврийн насыг арай 3жил 6 сараар нэмсэн байна лээ.Монгол хүний амьдрах нөхцөл ажил нь бусад улсаас арай өөр шүү. Бусад улс цаг агаар нь зөөлөн стрэсс багатай. ажлын Яг 8цаг байдаг илүү цаг ажиллавал илүү цагийн хөлсийг цагаар нь тооцож олгодог . Ажил нь техникийн хүчээр хийдэг гэх мэт Гэтэл манайд бол цаг агаар эрс тэрс уур амьсгалтай амьдралын нөхцөл нь снийгмийн стрэсс ихтэй . Ажлын 8цаг хирнээ бараг 12цаг ажлуулдаг илүү цагийн мөнгийг байгууллагын дотоод журам гээд өгдөггүй. Тэтгэврийн насжилт нь өндөр . Арай бна. Дахиж харж үзэх ёстой .

  • З
    Зочин

    БҮХ салбарт хариуцлага тооцохгүй явсаар энэ улс хэцүүдлээ.Эцэстээ жирийн ард иргэд л хохирдог.Зөв шүү дээ.Ил болго.

  • З
    зочин

    Зөв шүү. 2000 оноос хойших явдлыг шалгуулах хэрэгтэй!

  • З
    Зочин

    Ил зарлах хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй. Нөхөн төлүүлэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Олон жил дуншлаа шүү. Ил болгох хэрэгтэй

  • З
    Зочин

    Танай яамны төрийн нарийн бичиг мөнхзул маш сайн мэдэж байгаа ш дээ

  • З
    Зочин

    Маш зөв сэдвээр ажилын гараагаа хөндөж эхэлсэнд баярлалаа эцсийн хүртэл ажиллаж үр дүнг нь үзээрэй таны ажилд амжилт хүсье

  • З
    Зочин

    Сайн ажиллаарай танд итгэж дэмжиж бна ажилд нь амжилт хүсье