М.Нарантуяа-Нара: Б.Батбаатар дарга аа, хэнийгээ илтэд шидэж спонсорлоод, хүч хаяад байгааг чинь мэдэж байгаа шүү

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 6 сек
60
legacy:nara gishuun/457742799_515983424488581_1272348964666754223_n.jpg

УИХ-ын гишүүн, ИЗЗН-ын дэд дарга М.Нарантуяа-Нара саяхан өөрийн цахим хуудастаа ИЗЗН гишүүддээ УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа танилцуулахгүй байна гэх асуудлаар лайв хийж, намын даргаасаа мэдээлэл шаардсан билээ. Тэгвэл түүний хариуд ИЗЗН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ гадаадад богино хугацаанд яваад ирсэн. Угтаа юу болсон асуудлыг сайн мэдэхгүй ч намын санхүүгийн тайлан мэдээлэл нууц байх ёстой бөгөөд хэн дуртай нь утсаар яриад юм уу, мессэж бичээд авчихдаг зүйл биш хэмээн мэдэгдээд буй юм.

Харин УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа-Нара хариу мэдэгдэхдээ "Намын гишүүд ч иргэд ч хэн ч тэнэг биш шүү. Одоо намайг л дэд даргаасаа хасчихвал хувь хүний нам болоход хуруу дутуу байх шүү. Намын гишүүд чинь хэнийг ч онцолдоггүй гэчхээд хэнийгээ илтэд шидээд спонсорлоод хүч хаяад байгааг чинь мэдэж байгаа шүү даргаа!

Бас гадаадад яваад мэдсэнгүй гэж худал мэлзэж яах вэ. Онлайнаар намын групп чатад хэн санхүү тайлан нэхэж байгааг харчхаад сийнддэг намын даргатай.

Бас санхүү тайлангаа намын гишүүддээ тайлагнахыг тэдэнтэй зууралдах зав алга гэж хэлж байж “Ард Түмний Нам” байна гээд байгааг чинь үзсэн, үзэж буй хүмүүс логик зөрчлийг олоод харах ухаантай гэж бодном. Хэлсэн үгийг чинь санхүү тайлангийн аудит дүгнэлттэй харьцуулаад тавина цаг нь болохоор" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нара арай л хэл амтай юмаа.

  • З
    Зочин

    Нараа зөв л шаардлага тавьсан байна шүү, Амжилт хүсье

  • З
    Зочин

    Нараа шударга бүсгүй шүү. Тэр Батбаатар нь ганцаараа идсэн бололтой.

  • Х
    хүннү

    Наад асуудлаа дотороо ярь. Та нарыг олон түмэн хууль батал гэж илгээсэн болхоос хэрүүл хий, камерын өмнө тодор, гишүүний бүрэр эрхээр далайлгаж олон долоон юм донгос гэж сонгоогүй. Туршлага суу, төрийн хүний тулхтай бай гээд байна.

  • Z
    Zovhin

    Nara shudarga dsichin busgui yum baina zov asuudliig hondoj zov yarij baina

  • З
    Зочин

    Асуудлаа намынхаа дотороо ярьж шийд.