Н.Учрал: Яамдууд ирэх долоо хоногоос DocX системээр бичиг хэргээ солилцдог болж, жил бүр зарцуулагддаг 1.2 тэрбум төгрөгийн зардлаа хэмнэнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:uchral gishuun/986.jpg

ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал "Ирэх 7 хоногоос яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно. Ингэснээр жил бүр 15 яамны бичиг хэрэгт зарцуулагддаг 1.2 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Төрийн бүтээмж нэмэгдэнэ" гэв.

Мөн аймаг, нийслэл, сум дүүргийг нэгдсэн DocX системд холбож, албан тушаалтнууд тоон гарын үсгээ хэрэглэж хэвшихийг уриалжээ.