УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил томилогджээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:Munh-Orgil gishuun/munhuu 2.jpg

УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр өмнө нь гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд өмнөх парламентын үед УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог ахалж байсан билээ. Харин 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд улс төрийн хүрээнд түүнийг элчин сайдаар томилогдож магадгүй гэсэн яриа ч гараад амжсан байдаг.